Баруун-Уртын иргэд эрдэсжүүлсэн ус хэрэглэж эхэллээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Уртын ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, бүрэн ашиглалтанд орлоо. Ус цэвэршүүлэх байгууламжийн нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, Дөрвөлж ОНӨҮГ-ын ажилчид оролцсон юм. Энэхүү ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтанд орсоноор Баруун-Урт сумын иргэд эрүүл, стандартын шаардлага хангасан эрдэсжүүлсэн ус хэрэглэж эхэллээ.
2807 өдөр