ХӨВСГӨЛ: Цас орсон "Намрын өнгө"
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашаан хүртэл орсон цас өнөөдрийг хүртэл хайлаагүй байна.
Хөвсгөл нуурын эрэг дагуу жуулчны баазууд цасанд хучигджээ. Цасны зузаан зарим газруудад 1 метр гаруй байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар 30 см орчим цасан бүрхүүлтэй байна.