Тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 460 гаруй сая төгрөг олгожээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 4 сард 15,7 тэрбум төг, зарлага 15,1 тэрбум төг болж өмнөх оныхоос орлого 1384,3 сая төг, зарлага 1530,0 сая төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 1384,3 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 9,0 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 15,7 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2,4 дахин өссөн нь нөлөөлсөн байна.
3119 өдөр