Монголын цам, Социалист реализм: Ардын зураач Үржингийн Ядамсүрэн
ХОНКОНГ. /Buddhist Door/. Монголын зураач Үржингийн Ядамсүрэн /1905-1986/ бол Монголын урлагийн, ялангуяа Монголын уламжлалт арга барил болох “Монгол зураг”-ийг Социалист реализмтэй хослуулсан урлагийн төрлийн эцэг юм. Энэхүү төрөл нь Монголын өдөр тутмын амьдрал, ард иргэд, үйл явдлыг тусгадаг. Ү.Ядамсүрэн хүүхэд байхдаа модон дээр сийлбэр хийж сурчээ. Лам авга ах нь түүнийг 13 настайгаас нь бурхан зурах эрдэмд сургаж эхэлжээ. Ү.Ядамсүрэн Монголыг Хятадаас салан тусгаарлагдаж, Зөвлөлттэй нэгдэх үед өсөж том болжээ. Тухайн үед хувьсгалт баатрууд, тусгаар тогтнолын баяр хөөр, Оросны соёлын давамгайлал бүрэлдэж байжээ.
1111 өдөр