Бизнес, хөрөнгө оруулалтын эрхзүйг сайжруулахад хамтарч ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нар МҮХАҮТ-д өчигдөр бизнесийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар төрийн түшээд бизнесийн орчин болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой томоохон хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгааг онцолж байв. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлгийн явцад мэргэжлийн салбарынхны оролцоог нэмэгдүүлж цаашид хамтарч ажиллахаар тохиролцлоо.
676 өдөр