Татвар мэдүүлэгчдийн 23 хувь нь "X" тайлан гаргагч нар байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ, “Рио Тинто Монгол” ХХК МҮХАҮТ хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан ажиллаж байна. Тус төв “Монгол Такс ТМЗ” компани хамтран “Татварын ёс зүй” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Бизнесийн ёс зүй нь бизнес эрхлэгч нарт тогтвортой, ил тод, нээлттэй, шударга үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг бол татварын ёс зүй тэдэнд татвараа бүрэн, мөн шударгаар төлөхөд чухал шалгуур болдог. Нэг ёсондоо татварын ёс зүй бизнест шударгаар нөлөөлдөгийг уулзалтад оролцогч нар хөндөж санал нэгдэж байв.
536 өдөр