Сар шинийн баяр дуустал аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ орон даяар болж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас нийтийн хэв журмын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг таслан зогсоох, гарсан хэргийг шуурхай илрүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүллээ. Энэхүү арга хэмжээ нь ирэх сарын наймныг хүртэл үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.
2368 өдөр