Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хүрээнд бодлогоо барьж, шаардлага тавина
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорынхон 2021 онд уул уурхайн салбарынхнаас 9.1 тэрбум төгрөгийг аймагтаа төвлөрүүлж чадсан нь өмнөх жилийнхээс даруй 9 дахин өссөн үзүүлэлт. Тодруулбал, нутаг дэвсгэр дээр А лиценз эзэмшигч уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс 2019 онд 535 сая төгрөг, 2020 онд 1.2 тэрбум төгрөг аймаг, орон нутагт орж байжээ.Энэ бол Баянхонгор хотноо болсон “Уул уурхайн салбарын зөвлөгөөн"-ий үеэр Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Хишигбаатарын мэдээлэлд дурьдагдсан тоо юм. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулснаараа жил бүр болдог энэхүү зөвлөгөөн онцлог боллоо.
415 өдөр