Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд энэ сарын 15-21-нд эмчлүүлсэн Баянхонгор аймгийн таван иргэний нэгээс коронавирус илэрсэн. Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал тогтвортой, илэрсэн зовуурь бага байгааг албаныхан мэдээлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрээ танилцуулав.
1577 өдөр