Эх үрсийн баярыг "Автомашингүй өдөр" болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-31 20:34:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярын өдрийг нийтээр тэмдэглэхгүй байх тухай улсын Онцгой комиссын шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос даган хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд 6 дугаар сарын нэгэнд Баянхонгор сумын төв замын /Нэгдэлчин зочид буудлын уулзвараас Амьчуулын тойрог хүртэлх /автомашины хөдөлгөөнийг 08:00-20:00 цаг хүртэл хааж, төв зам дагуу хүүхэд багачууд дугуйгаар болон чөлөөтэй явах боломжийг олгохоор болжээ. 

Мөн энэ өдөр аймгийн Засаг дарга  500 хүүхдэд бэлэг гардуулах аж.

Холбоотой мэдээ