Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 218 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-08 15:36:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 35 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдол 218 боллоо. 

Зургаадугаар сарын 2-ноос хойш нийт 133 тохиолдол батлагдан эмчлүүлж байгаа бол сэжигтэй 53 тохиолдол гарч тусгаарлалтад аваад байна. Шинэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэдээс батлагдаж байгаа аж. 

Тусгаарлах эмнэлэгт нийт 186 иргэн байгаагийн 178 нь Баянхонгор сум, 8 нь Богд суманд эмчлүүлж байна.  Сүүлийн хоногт 74 PCR, 458 түргэвчилсэн шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ