Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 8 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-03 13:44:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 8 тохиолдол бүртгэгдлээ. 

Тодруулбал, Зөөвөрлөгдсөн буюу Улаанбаатар хотоос Өлзийтийн пост дээр ирээд шинжилгээгээр халдвартай нь батлагдсан гурав, эх үүсвэр тодорхойгүй таван тохиолдол тус тус батлагджээ.

Мөн сэжигтэй есөн тохиолдол илэрч, Тусгаарлах эмнэлэгт шилжүүлээд байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна. 

Сүүлийн хоногт 42 PCR, 349 түргэвчилсэн сорилын шинжилгээ хийжээ.

Ташрамд дуулгахад, Коронавируст халдварын шинжилгээний явуулын цэгүүд ажиллаж эхэлсэн тул сайн дураараа шинжилгээ өгөх иргэд тухайн цэгүүдэд хандах боломжтой юм байна. 

Хуучнаар Татварын хэлтсийн байр, Амьчуулын дэлгүүр, Хөх толгойн шил дээр тус тус явуулын цэг байрлаж байгаа бөгөөд 10 мянган төгрөгөөр түргэвчилсэн сорил авч байгаа аж. 

Холбоотой мэдээ