Он гарсаар 18.38 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өнгөрсөн онд дөрвөн иргэний 0.21 га, 10 аж ахуй нэгжийн 2.95 га буюу нийт 3.16 га газар, энэ онд хоёр иргэний 1.48 га, зургаан аж ахуй нэгжийн 13.74 га буюу 15.22 га газрыг хүчингүй болгожээ. Үүнийг аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн шийдвэрлэсэн байна.
2519 өдөр