Орхон аймгийн Статистикийн хэлтэс сайн үйлсийн аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 15:48:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Статистикийн хэлтэс “Монгол Улсад Статистикийн алба үүссэний 94 жилийн ой”-г тохиолдуулан Баян-Өндөр сумын Баянцагаан багийн өндөр настан  Т.Доржхандад тусаллаа. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймагт 2004 онд иржээ.

Т.Доржханд уушгиний хүнд өвчтэй тул ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байна. Иймд Статистикийн хэлтсийн хамт олон түүнд өвлийн дулаан хувцас, хүнс өгчээ. Ганцаараа амьдардаг түүний хувьд энэ нь маш том дэмжлэг боллоо гэж Т.Доржханд хэлж байлаа. Т.Доржханд сард группын  260 мянган төгрөгөөр амьдардаг. Гэхдээ тэрээр хашаа хороогоо өөрөө янзалж бусдын гар харж амьдардаггүй гэдгээ ч хэлж байлаа.

Орхон аймгийн Статистикийн хэлтэс өрхийн амьжиргаа, нийгэм, эдийн засгийн чиглэлээр өрх, айл, иргэнээс судалгаа авч тооцоо, мэдээллээ нэгтгэдэг. Үүний дагуу уг айлд судалгаа авахаар очихдоо амьдрал байдалтай нь танилцан, өөрийнх нь зөвшөөрлөөр дээрх тусламжийг өгчээ.

Холбоотой мэдээ