“Хөвсгөлийн өнгө” сайт малчдад туслах уриалга гаргалаа
Хөвсгөл
/МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн өдөр тутмын мэдээ, мэдээллийн “Хөвсгөлийн өнгө” сайтын хамт олон малчин түмэндээ туслах
уриалга гаргалаа. Тус аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр сумын нутагт
цас ихтэй өвөлжилт хүндэрсэн байна. Аймгийн Онцгой комисс шаардлагатай арга
хэмжээг шуурхай авч өвс тэжээлийг хүргүүлж байгаа бөгөөд өнөөдөр Жаргалант
суманд Аймгийн Онцгой комиссын гишүүн Ч.Дашбаяраар ахлуулсан ажлын хэсэг
ажиллаж байна.
1519 өдөр