Хөвсгөл аймаг “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” болов
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдаанд Хөвсгөл аймгаас 3600 гаруй багш, сурагч, иргэд оролцож, дөрвөн төрлийн ангилалд тэргүүн байрыг хүртэж тус аймаг “Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлэгч аймаг” шагналыг хүртлээ.
1564 өдөр