Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цахим тэмцэлд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-19 14:41:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид шуурхай хуралдаж, МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэх “Цахим тэмцэл”-д нэгдэж аймгийн хэмжээнд   өрнүүлж  эхэллээ.

Цар тахлын хүндрэлтэй зэрэгцэн иргэдийн цалин орлого буурч, ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байр хомстон цөөрч, иргэдийн худалдан авах чадвар хумигдан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Ийм хүнд байгаа цагт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлагагүй гэж үзэн эсэргүүцэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ц.Ганболд хэлж байлаа. Тус холбооноос Монгол Улсын Их хуралд дараах мэдэгдлийг хүргүүлж байгаа аж. Үүнд

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувь нэмэгдүүлснийг хүчингүй болгох, тэтгэвэр тооцох аргачлалыг 7 жилийн дунджаар бус 5 жилийн дунджаар тооцох, тэтгэврийн даатгалын шимтгэлийг үр хүүхэд, ар гэрт нь өвлүүлдэг байх, нийгмийн даатгалын шимтгэлийг багц хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтийг хийхдээ Нийгмийн түншлэгч талуудын оролцоог бүрэн хангуулж ажиллуулахыг мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ