Авран хамгаалах 40 сургагч багш бэлтгэлээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмайн Хороо,Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хөвсгөл Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэгийг олгох, бэлэн байдлаа хангах,олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах арга, аргачлал, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхны тусламжийг иргэдэд олгох зорилготой 40 сургагч багшийг бэлтгэв.
2220 өдөр