Их-Уул, Шинэ-Идэр сум эрүүл мэндийн цахим сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-30 13:34:16
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Их-Уул, Шинэ-Идэр сум аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим сүлжээгээр холбогдлоо. Тус хоёр сумын иргэд сумаасаа Нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдон хоёрдугаар шатны эмнэлэгт үзүүлэх дугаар авдаг болж байгаа юм.
Хөвсгөл аймаг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд 2011 онд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн санаачилгаар цахим сүлжээг нэвтрүүлж анхны цахим аймаг болсон юм. Тэгвэл Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд туршилтаар дээрх хоёр сумыг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим сүлжээгээр холбожээ.
Мөн төслийн хүрээнд 2017 онд Мөрөн сумын таван өрхийн эмнэлэг Нэгдсэн эмнэлэгтэй цахим сүлжээгээр холбогдсон бөгөөд иргэд шинжилгээгээ хэсгийн Эрүүл мэндийн төвдөө өгдөг болжээ. "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд тус аймгийн бүх сумыг "Эрүүл мэндийн цахим" сүлжээнд холбож иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэхийг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ