Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль 6 дугаар сарын 24-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-30 21:17:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох  нөхөн сонгуулийг ирэх 6 сарын 24-нд товлов.
Цагаан-Уул сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Пүрэвсүрэн, Жаргалант, Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч нар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учраас нөхөн сонгуулийг ийнхүү товложээ. Сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяа нарыг гишүүдийн хамт томилж сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар үүрэг болголоо.
 Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ