Австралийн Элчин сайд Хөвсгөл аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-30 19:42:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар  Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Жон Лангтр тэргүүтэй  албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Жон Лангтр Интерпласт олон улсын байгууллагаараа дамжуулан жил бүр бичил төсөл шалгаруулж санхүүжүүлэх боломжтой байдаг талаар мэдээлэл өглөө.
Мөн эрүүл мэндийн салбарт зөвхөн түлэнхийн чиглэлээр төдийгүй мэс заслын чиглэлээр хамтарч хамтран ажиллах боломжтойг хэлж байв. Энэ чиглэлээр хамтарч ажиллахад дөхөм болох үүднээс Интерпласт олон улсын байгууллага болон эрүүл мэндийн яамны хооронд харилцан ойлголцолын санамж бичиг байгуулах саналыг дэвшүүлээд байгааг онцолж байв.  Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ: ноён Элчин сайд Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж нүүр тулан уулзаж байгаад баяртай байна. 2017 оноос хойш түлэнхийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлээд цаашид  хамтын ажиллагаа улам өргөжүүлэн, тогтвортой ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ