Дулаацах гэж гал түлж байгаад түймэр дэгдээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар энэ сарын 2-нд хонинд явж байсан 2 хүүхэд даарсны улмаас гал түлж дулаацахаар гал түлж байгаад түймэр дэгдээжээ.
Гишүү овоолон дулаацахаар гал түлж байтал хүчтэй салхи дэгдэн түймэр гарсан байна. Ойн түймрийн улмаас 2 га орчим газар шатсан байна. Түймрийн голомтонд Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 45 иргэн, 1 автомашин, 5 мотоцикольтой унтраахаар ажиллаж өнгөрсөн шөнө цурманд оруулсан байна. Одоогоор түймэр гарсан газар нутгийн иргэд ээлжээр манаанд гарч байгаа ажээ.

Б.Гантуяа