Үнийн өсөлтийн 42 хувийг импортын, 58 хувийг дотоодын бараа эзэлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 11.3 хувьтай гараад байна. Инфляцид голлон нөлөөлж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сэтгүүлчид ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн ахлах статистикч Г.Мөнх-Оргилоос тодруулсан юм. Тэрбээр, инфляц дахь импортын барааны нөлөөлөл 42 хувьтай байгаа бол дотоодынх 58 хувьтай байгааг мэдээллээ.
550 өдөр