Б.Амгалан: 1.8 их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн газрын захирал Б.Амгалан "Өрийг өөрөөр төлүүлье" сэдвээр өнөөдөр болсон хэлэлцүүлэгт тус банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, үзүүлэлтийг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, манай банкийг 2011 онд байгуулсан юм билээ. Тухайн онуудад Монгол Улсын эдийн засаг 17-18 хувийн өсөлттэй гарч байсан. Энэхүү өсөлтийг урт хугацаанд хадаглж, цааш нь бэхжүүлэх зорилгоор тухайн үеийн УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны тухай хуулийг гарган банкийг байгуулж байсан юм. 2011 оноос хойш 2016 он хүртэл нийтдээ 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ААН-үүдэд олгосон байдаг.
1015 өдөр