Монгол орны шилмүүст модны эфирийн тос нь бактери мөөгөнцөр устгах, хорт хавдрыг дарангуйлах "хүчтэй"
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Хими, химийн
технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант
Н.Жавзмаа Нобелийн шагналтнуудтай хийх 70 дахь удаагийн уулзалтад
оролцохоор сонгогдоод байна. Энэ оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын
Линдау хотод болох тус уулзалтад 35
хүртэлх насны дэлхийн 650 шилдэг залуу судлаач оролцох юм. 1951 оноос эхлэлтэй тус уулзалтад 2015 оноос хойш манай улсаас зургаан залуу судлаач оролцсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон залуу судлаачид санал бодлоо идэвхтэй солилцохоос гадна үндэстэн хоорондын "хил хязгааргүй уулзалт" болдгоороо онцлогтой.
1109 өдөр