З.Даваасүрэн:Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан хэргүүдийг шалгаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаа Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч Зандраагийн Даваасүрэнгээс зарим асуудлаар тодруулга авснаа хүргэж байна.
2541 өдөр