LIFESTYLE
ДАРХАН-УУЛ: Л.Ундрал: Мөсний загасчлал тэсвэр хатуужил суулгаж, илүү их мэдрэмжийг өгдөг
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өвлийн спортыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилгоор жил бүр орон нутагт онцлох үйл ажиллагаа болон уламжлалт тэмцээн, уралдааныг зохион байгуулж хэвшсэн. Дархан-Уул аймгийн Загасчлалын спортын холбооноос ес дэх жилдээ тасралтгүй мөсний загасчлалын тэмцээнийг ЗДТГ, БОАЖГ-тай хамтран зохион байгуулж байна.Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Дархан хотод болсон мөсний загасчлалын “Дархан цом-2024” нээлттэй тэмцээний цор ганц эмэгтэй оролцогч “Монголын флай Фишинг”-ийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Л.Ундралтай ярилцлаа. Өөрийн хоббигоо  хөгжүүлж мэргэжлийн тамчирчин болсон тэр бээр уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа аж. Өвлийн тэсгим хүйтэнд эрчүүдтэй мөр зэрэгцэн мөсөн дээр 3-4 цаг сууна гэдэг амаргүй. Эмэгтэйчүүдийн төдийлөн сонирхдоггүй спорт. Гэхдээ Манай улсад сүүлийн жилүүдэд илүү хөгжиж, тэр хирээр эмэгтэй тамчирид нэмэгдэж буй хэмээн инээмсэглэн ярих түүний цаашдын зорилго нь дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, Монголынхоо нэрийг өндөрт өргөх хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.
260 өдөр