Төсвийн боловсруулалт, хэрэгжилтэд иргэдийн оролцоо хангалтгүй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, олон нийт “Бидний төлсөн татвар юунд, хэрхэн яаж зарцуулагдаж байна” гэж олонтоо асуудаг. Энэ асуултыг иргэд зөвхөн нэг сувгаар буюу олон нийтийн байгууллага ТББ-уудаар дамжуулан тавьдаг.Нэг жишээ дурдахад нефтийн бүтээгдэхүүний гол импортлогч компанийн нэг “Петровис” дэргэдээ төсвийн үйл ажиллагааг хянах ТББ байгуулан ажилладаг. Энэ нь иргэд болон ААН-үүд төсвийн үйл ажиллагаанд оролцож байгаагийн нэг хэлбэр юм. Гэхдээ ийм жишээ болон оролцооны суваг тун цөөн байна. Тодруулж хэлбэл, төсвийн үйл ажиллагаанд оролцох, хянах иргэдийн байдал тааруу байгааг өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас танилцуулсан “Төсвийн нээлттэй байдал-2021” судалгааны үеэр хөндөж байв.
31 өдөр