"Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулав
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы (CSW68) хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт үйл ажиллагааг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгуулав.
17 өдөр