Өмнөговьд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 20:32:03

12 сарын 10-ны 22:48 минутад Өмнөговь аймгийн төвөөс 300 км-т газар хөдлөлт болсныг Өмнөговь аймаг дахь Газар хөдлөл бүртгэх Даланзадгад станц боловсруулалт хийж үзэхэд Баянхонгор аймгийн Баянговь сумаас 31 км-т 5,1 магнитудын газар хөдөлснийг тогтоосон байна.

Ер нь энэ 2015 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр нийт 2000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байгаа юм. Үүний 6 нь 2,5-аас дээш хүчтэй газар хөдлөлт байна. Эдгээр газар хөдлөлтүүд нь Номгон, Гурвантэс, Сэврэй, Цогт-Овоо зэрэг сумдад болсон юм. Харин Монгол орны хэмжээнд  15 мянган хөдлөлт болсноос хил орчмоор 71 бүртгэгдэн эндээс 3,5 магнитуудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол нь 2000 гаруй бүртгэгджээ.

Өмнөговь   аймаг  С.Сумьяа

Холбоотой мэдээ