Хараагүйчүүд өөрсдийгөө замын ослоос хамгаалах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:40:19

Хараагүй хүмүүст таягтай явж бие даан замын аюул ослоос хамгаалах сургалт өчигдөр Өлгий суманд эхэллээ.

Тус аймгийн хэмжээнд харах эрхтэний бэрхшээлтэй 884 иргэн байдгийн 364 нь огт хараагүй хүмүүс. Эдгээр хүмүүсийг осол болон айдаснаас хамгаалахад сургах зорилгоор зориулалтын таяг үнэгүй олгож, сургалтанд хамруулан дадлага хийлгэж байна.

Санхүүгийн хүрэлцээгүйн улмаас энэ арга хэмжээнд хөдөөд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдан амжихгүй байна. Боломж нөхцөл бүрдвэл бид сургалтаа  үргэлжлүүлэн хамрах хүрээгий нь өргөжүүлнэ гэж энэ салбарыг хариуцсан ТББ-ын тэргүүн Ш.Жанаргүл ярилаа.                                        

    Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ