Ахмад малчин Хүндэт профессор цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:18:23

Булган аймгийн Баяннуур сумын ахмад малчин Ж.Доржсүрэн Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн “Хүндэт профессор” цол хүртлээ.

Цол гардуулах ёслолд Монгол Улсын доктор, профессор, гавьяат мал зүйч Г.Самбуу, доктор профессор Д.Оргил, Монголын ХАА-н эрдэмтдийн академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, УЗ-ийн дарга Д.Батсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг болон Баяннуур сумын  сумын Засаг даргын орлогч З.Чулуунбаатар, МЭҮТ-ийн Мал зүйч Б.Отгонсувд, Ж.Доржсүрэнгийн үр хүүхдүүд оролцлоо.

Мөн Засаг даргын тамгын газраас Мал маллах арга ухаанаа үр хүүхдүүдээ өвлүүлэн олон жил хөдөлмөрлөж яваа Ж.Доржсүрэнд Монголын Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академиас санаачлан олгож буй ХАА-н “Хүндэт профессор” цолоор шагнагдсанд баяр хүргэж талархал  хадгалууллаа. Ж.Доржсүрэн гуай өдгөө 3 мянгат малчин юм байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ