Төв азийн аваргын алтан медалийг эх нутагтаа авчирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:35:19

“Сэлэнгэ Фитнес” клубын тэргүүн, бодибилдийн спортын тамирчин Д.Ариунцацрал төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирлээ.

Киргиз улсад анх удаа зохиогдсон Төв азийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгийн тамирчин Д.Ариунцацрал амжилттай оролцож “men's physique” төрөлд төв азийн аварга болжээ.

Тэрээр “энэ тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлсэн Монголын бодибилдингийн нэгдсэн холбоо, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Сэлэнгэ аймгийн НАМЗХ”ны тэргүүн Ш.Оргил, н.Хосоо ах нартаа, “Сэлэнгэ” клубийн хамт олондоо, гэр бүл, найз нөхөддөө баярлалаа” хэмээн хэлсэн.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ