Нүдний хагалгааны лазер аппарат бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 17:55:38

АНУ-ын “Virtue Foundation” сан нүдний хагалгааны  280 сая төгрөгийн өртөг бүхий  лазер аппаратыг Ховд аймгийн БОЭТ-д бэлэглэжээ.

Тус сангийн нүдний эмч нарын баг 2012 оноос Ховд аймагт гурван удаа ирж, давхардсан тоогоор 1228  хүнд  үзлэг хийж, 303 хүнд мэс засал хийсэн байна.

Төвөөс алслагдсан аймгийн хувьд харааны бэрхшээлтэй, нүдэндээ хагалгаа хийх шаардлагатай хүмүүс тэр бүр хот руу эмчилгээнд явах  нь эдийн засгийн хувьд бэрхшээлтэй байдаг.

Тус аймагт гурван жилийн өмнөөс ирж байгаа нүдний эмч нарын баг нүдэнд болор суулгах, мэс засал хийх, шинжилгээ авч оношлох зэрэг эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаад иргэд баяртай байдаг. Энэ эмчилгээ үйлчилгээнд сүүлийн гурван жилд 700  гаруй хүн хамрагджээ.  

                                            А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ