УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-16 09:35:16

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо Төрийн ордонд хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд эхэлж, Элчин сайдыг томилох тухай, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх тов гарчээ.

Б.Туул

Холбоотой мэдээ