“Жаст Ойл”, “Магнай Трейд” ШТС-ыг торгох шийдвэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-16 12:20:06

 ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр дамжсан хэрэг тус газрын талд гарсан тухай мэдээллийг өнөөдөр өглөө.

 “Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд 2013 онд нэг өдөр шатахуун, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг нэмж байсан. Тухайн үед ШӨХТГ-аас энэ хоёр байгууллагын үйлдлийг "Өрсөлдөөний тухай хууль"-ийг зөрчсөн гэж үзсэн юм. Тэгснээр  “Жаст Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай Трейд” компани 2 тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр шүүхээс гарсан. Тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсэн. Тэгвэл өнөөдөр гурван шатны шүүхээс хоёр компанид оногдуулсан торгуулийг төлүүлэх шийдвэр гарчээ. Хоёр компаниийг нийтдээ 3 тэрбум 112 сая төгрөгөөр торгоно. Ингэснээр  “Жаст Ойл” компани 900 гаруй сая төгрөг, “Магнай Трейд” компани хоёр тэрбум гаруй төгрөгийн торгууль төлөхөөр болов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ