Төрийн албаны мэргэжлийн шалгалтаар 14 сул орон тоог нөхлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 14:28:41

Өмнөговь аймагт төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор Төрийн албаны мэргэжлийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 19 байгууллагын захиалгын дагуу 34 орон тоон дээр 247 хүн өрсөлдсөн юм.

Тодруулбал, дэс түшмэлийн ангилалд 17, туслах түшмэлийн ангилалд 17 орон тоог бүрдүүлэхээр шалгалтыг явуулжээ.

Шалгалтад орсон 247 иргэнээс 72 нь тэнцэж, захиалга ирүүлсэн 9 байгууллагын туслах түшмэлийн 4, дэс түшмэлийн 10, нийт 14 орон тоог нөхөх боломжийг бүрдүүлсэн юм.

Харин хүн бүртгүүлээгүй ажлын байранд дэс түшмэлийн 3 орон тоо, туслах түшмэлийн 7 орон тоо байгаа бол зарлагдсан ажлын байранд шалгалт өгсөн ч тэнцээгүйн улмаас сул үлдсэн ажлын байранд дэс түшмэлийн 4 орон тоо, туслах түшмэлийн 5 орон тоо үлдсэн талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс /ТЗУХ/-ийн ахлах мэргэжилтэн хэлж байна. 

     Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ