Сонгинынхан сумандаа биохимийн шинжилгээ өгөх боломжтой болжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 16:00:05

Завхан аймгийн Сонгино сум Монбиофарм ХХК-тай шууд худалдан авах гэрээ хийн, 2015 онд биохимийн аппаратыг Эрүүл мэндийн төвдөө  нийлүүлжээ.

 8.0 сая төгрөгийн өртөгтэй тус аппаратын санхүүжилтыг ОНХС-ийн хөрөнгөнөөс гаргажээ.

Энэхүү биохимийн хагас автомат анализатор нь 40 нэр төрлийн шинжилгээ хийх бөгөөд цагт 60 шинжилгээ хийх хүчин чадалтай юм байна. Аймгийн төвөөсөө 200 гаруй км алслагдсан хүн ам ихтэй томоохон суманд ийм аппараттай болсон нь нүдээ олсон хөрөнгө оруулалт болж, иргэд шинжилгээ өгөхөөр аймгийн төв явах шаардлагагүй болсон хэмээн эрүүл мэндийн төвийнхөн хэлж байна.

Тус сум өнгөрч буй онд ОНХС-аас санхүүжүүлэхээр 10 нэрийн ажил төлөвлөж эрэмбэлснээс өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ