Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-17 10:37:33

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх байсан ч 10.25 минут болж байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд ирээгүй байна.

Өөрөөр хэлбэл, чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийнхэн суудаг жижүүр ганц ч гишүүнгүй, хоосон суудалтай байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн долоо 7 хоногоос шилжиж ирсэн нийт 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг хүлээн авч уулзах үеэрээ, "Одоо ажилдаа орцгооё. Нэг хэсэг нь суугаад, нөгөө хэсэг нь ирц хүрэхгүй гээд суугаад байвал Эрх баригч, сөрөг хүчин аль аль нь онцгүй байдалтай харагдаад байгаа юм. Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ" хэмээн сануулав.

Гэвч нэг хуулийг л зөвшилцөж чадаагүйгээс чуулганы өнөөдрийн хуралдаан мөн уралдахгүй байж мэдэхээр байна.

Б.Туул

Холбоотой мэдээ