Түүхэнд үлдэх дээл музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 13:52:45

Завханы музейд “Уулсын оргил өөд” клубын тэргүүн, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлайгийн дээл хадгалагдаж байдаг.

Учир нь Ө.Батманлай 2013 онд дэлхийн дээвэр гэгддэг цаст Гималайн ариун дагшин Шишапангма уулын оргилд үндэснийхээ дээлтэй гарсан билээ. Уулчны маань сүлд хиймороо шингээж өмссөн үндэсний дээлтэй, улсынхаа далбааг мандуулсан торгон агшин түүхэнд үлдээсэн нэгэн гавъяа болсон билээ.  Энэхүү түүхт дээлийг аймгийн музейд хадгалж түүх соёлын үнэт үзмэр болгожээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ