“Ороолон” аймшгийн кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-22 12:24:19

“Кино цамхаг” студийн бүтээл “Ороолон” аймшгийн кино шинэ оны нэгдүгээр сард нээлтээ хийнэ. 

Энэхүү аймшгийн уран сайхны киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичсэн бол найруулагчаар жүжигчин Ө.Мөнгөнтулга нүүр хувиргагчаар “Hoze’s make up” студийн ажилтан Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаачаар М.Цэндлодой, дууны найруулагчаар Н.Бямбацогт нар ажиллажээ.

Дүрүүдэд жүжигчин Д.Бямбацогт, Б.Сарантуяа, Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, Д.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, уран нугараач Н.Сэндэр нар тогложээ.

Дашрамд дурдахад, тус студийн уран бүтээлчид өмнө нь “Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг аймшгийн киног бүтээсэн юм.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ