Ангараг руу буугч аппарат илгээх төлөвлөгөөг түр зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-12-23 10:22:03

ВАШИНГТОН. /Xinhua/. Францад үйлдвэрлэсэн газар хөдлөлт судлалын хэрэгсэлд нь үүссэн цоорлыг нөхөх оролдлого амжилтгүй болсны улмаас “Инсайт” буугч аппаратаа ирэх 3 дугаар сард Ангараг гараг луу илгээх төлөвлөгөөгөө АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ түр зогсоожээ.

Энэ тухай НАСА-гийн Шинжлэх ухааны нислэгийг удирдах төвийн даргын туслах Жон Грунсфелд хэлжээ.

Газар хөдлөлтийн судалгааны геодези, дулаан дамжуулалтыг ашиглах дотоод судалгааг цаашид урагшлуулах тухай шийдвэрийг “ирэх саруудад” гаргана гэж Грунсфелд хэлсэн байна.

Ирэх оны 3 дугаар сарын 4-30-нийг хүртэл “Инсайт”-ыг илгээх хамгийн боломжтой үе тохиох юм. Дэлхий болон Ангараг гарагийн байрлалаас үүдэн сансрын хөлгийг хөөргөх хамгийн тохиромжтой үе 26 сарын дараа тохионо.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ