Хайгуулын 726 тусгай зөвшөөрөл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-23 13:12:28

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг энэ оны нэгдүгээр сарын 26-наас цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 726 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.

Мө Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох 5 удаагийн сонгон шалгаруулалтыг 55 талбайд зарласан талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3282 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 1787, ашиглалтын 1482 байгаа юм. Эдгээр зөвшөөрлийн төлбөрийн орлого, геологи, хайгуулын ажил хийгдсэн газрын нөхөн төлбөр, үйлчилгээний орлогоор энэ оны эхний 12 сарын байдлаар улсын төсөвт 47 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ