Бяцхан үзэгчдэд аав, ээжтэйгээ үнэгүй ярих дугаар бэлэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-23 15:08:23

Улаанбаатар хотын хүүхдийн театр “My little Pony” компанийн албан ёсны эрхтэйгээр “Сүлд модны наадмыг аварсан нь” жүжгийг бяцхан үзэгчдэдээ хүргэж байна.

Жүжигт УДЭТ-ын жүжигчин, найруулагч С.Болд-Эрдэнийн удирдлага дор мэргэжлийн жүжигчдийн баг ажиллаж байна.

Энэхүү уран бүтээлд хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг B PLUS, Монгол контент, Мобиком, “Brick House” тоглоомын газар ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбар бүрт “Stars” үйлчилгээний аав, ээжтэйгээ үнэгүй ярих дугаар, “Brick House” тоглоомын төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг, Ногун, “My little Pony”-гийн зурагт номнууд болон хүүхэд бүрийн дуртай ундаа, жигнэмэгийг бэлэг болгох барих юм.

Тоглолт энэ сарын 21-нээс эхлэн 29-нийг хүртэл Тусгаар Тогтнолын ордонд болно.

Холбоотой мэдээ