"Чонон саарал" уяачдын холбооны шинэ жилийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 16:04:05

Ховд аймгийн Мянгад сумын "Чонон саарал" уяачдын холбооны уяачдын шинэ жил тус сумын төвд   боллоо.

Нутгийн алдар цуутай хүлгүүдийн эзэд нэгэн оройг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлж, хурдан хүлгүүдээ магтан алдаршууллаа.

1948 онд Мянгад сумын нутагт Н.Готовын бидэртэй эрмэг борогч гүүнээс төрсөн унаган өдгөө Чонон саарал хэмээн алдаршсан хурдан хүлэг юм.

Чонон сааралыг ид хурдалж байх үед нутгийн өвгөд “Энэ саарал морь үе нугаламгүй хурдан хүлэг яах аргагүй мөн” гэж ярилцдаг байж. Чонон саарал 1968 онд тэнгэрт хальсан бөгөөд түүний молор эрдэнийн толгойг аймгийн алдарт уяач Ж.Чулуунбат өдгөө хүртэл хадгалж байна.

Алдарт хурдан хүлгүүдээ бахдан дурссан уяачдын шинэ жилээр Улсын алдарт уяач, Гавъяат малчин зэрэг ахмад буурай нар `Морьт шагай´ ХХК-нийн гарын бэлгийг гардуулж өглөө.

Энэ жилийн сумын шилдэг галаар аймгийн алдарт уяач Ган-Очир тэргүүтэй Хөхийн унага галынхан шалгарлаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ