Н.Батцэрэг салбарынхаа шилдгүүдэд төрийн одон медаль гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарынхаа шилдгүүдэд шагналыг нь гардуулав.
"Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Богдхан уулын дархан цаазат газрын дарга Ц.Ширэндэв, Ханхэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын орлогч дарга Б.Дүгэрсүрэн нарыг тус тус шагнасан байна.
"Алтан гадас" одонгоор ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Алтайн өвөр говийн сав газрын усны мэргэжилтэн Б.Санлай нар энгэрээ мялааж, шинэ оны босгон дээр хийж бүтээснээ үнэлүүллээ.
Энэ үеэр сайд Н.Батцэрэг салбарын шилдгүүдэд шинэ оны баярын мэнд хүргээд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Б.Туул