Дархан-Уул аймгаас Монгол Улсын шилдгээр 36 хүүхэд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонголын Хүүхдийн Төлөө Үндэсний газраас жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах “Харшийн сүлд модны наадам” Улаанбаатар хотноо болж тус аймгаас “Монгол улсын 2015 оны онцлох хүүхэд”-ээр “Жигүүр” цогцолбор сургуулийн сурагч Д.Шинэбаяр шалгарч Монгол улсын Ерөнхий сайдаас батламжаа гардлаа.
Д.Шинэбаяр нь хоёр жил дараалан “Өсвөр үеийн хамгийн хурдан хүүхэд” болсон төдийгүй Монгол улсад 23 жилийн дараа хөнгөн атлетикийн рекордыг эвдэн 14-хөн насандаа “Спортын мастер” цол авчээ.
Мөн “Монгол телевиз”-ээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн ялагч С.Жамьянхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлагийн 35 хүүхэд “Монгол улсын оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч Дарханчууд Монгол улсын оны 36 шилдэг хүүхэдтэйгээр 2015 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.
Б.Норовсамбуу