С.Ганбаатар гишүүн ХҮН намд элсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-30 12:20:44

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр буюу энэ сарын 29-нд Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авчээ. 

С.Ганбаатар гишүүнээс өмнө нь ХҮН-д элсэх эсэх талаар тодруулахад эрх баригчид сонгуулийн болон бусад хууль тогтоомжоор дамжуулан ирэх сонгуульд бие даагч гишүүдийг хавчих гэж байгаа учир бие даагч гишүүд цаашид хэрхэхээ ярилцаж байгаа гэж хариулж байсан юм. Тиймээс ч тэрбээр ХҮН-ын гишүүнээр энэ удаад албан ёсоор элсч, өчигдөр намын батлахаа гардаж авсан байна. Ингэснээр тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөх болж байна.  

ХҮН нь 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Харин С.Ганбаатар гишүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХҮН-ын үүсгэн байгуулагч гэх мэдээлэл цацагдаж байгаа ч шадар туслах нь үүнийг үгүйсгэж байв.

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ