БНХАУ-ын компьютер тоглоомын үйлдвэрлэл АНУ, Японыг ардаа орхилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2015-12-30 16:11:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын компьютер тоглоомын үйлдвэрлэлийн 2015 оны орлого 22.22 тэрбум долларт хүрч, дэлхийн тоглоомын хүчирхэг үйлдвэрлэлтэй 100 улсаас хамгийн дээр бичигдлээ.

Харин АНУ 21.94 тэрбум долларын орлоготойгоор удаах байранд бичигдсэн бол Япон 12.36 тэрбум долларын орлоготойгоор гуравдугаар байрт орлоо гэж АНУ-ын “Forbes” сэтгүүл мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үүнд хоёр хүчин зүйл нөлөөлжээ.

Эхнийх нь, компьютерын дийлэнх тоглоомыг интернэтээр тоглодог бөгөөд дэлхийн хамгийн их цахим хэрэглэгчтэй Хятадад 700 сая орчим интернэт хэрэглэгч /2015 оны байдлаар/ байдаг нь дээрх үзүүлэлтэд ихэд нөлөөлжээ. 

Түүнээс гадна Хятадын томоохон цахим хуудас болох “QQ” болон “Алибаба”-гаар төлөөлүүлсэн компаниуд тус цахим хуудсуудаар дамжуулан өөрсдийн тоглоомыг сурталчилдаг нь цахим ертөнц дэх нөлөөллийг нь нэмэгдүүлж, бусад орны тоглоомыг ардаа орхиход хүргэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ