“Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээл”-ээс дэлгэв

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2015-09-11 15:20:06

Өнөөдөр “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” сэдэвт үзэсгэлэн түүний бүтээлийн дээжээс  бүрдсэн цомгийн нээлт  “Чойжин ламын сүм” музейд боллоо.

Энэхүү үзэсгэлэнг Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулжээ. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс түүний ариун мутрын болон дэг сургуулийн сор дээж болсон 17 бүтээлийг дэлгэжээ. Уг бүтээлүүдийн зурагтай монгол, төвд, санскрит, англи хэл бүхий тайлбарт цомгийг олны хүртээл болгож байна.

Чойжин ламын сүм нь VIII Богдын төрсөн дүү, Монгол төрийн их чойжин Лувсанхайдавт зориулан бүтээсэн "Номыг тэтгэгч сахиус" хэмээх Бурхан шашны хамгийн гүн нууцлаг ёс уламжлалын өвөрмөц онцлог бүхий бурхадын орон байв. Энэхүү сүм музейд Буддын шашны олон гайхамшигт бүтээл хадгалагдаж ирсний дотор Өндөр гэгээн Занабазарын урласан бурхад хүндтэй байр эзэлдэг юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд